“Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч нэг субъект болох МАХН-ын Гүйцэтгэх товчоо Засгийн газраас гарах шийдвэр гаргаад долоо хонож байна. Өнгөрсөн хугацаанд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва МАХН, МҮАН хамтарсан мэдэгдэл хийнэ гэж мэдэгдэж байсан ч одоо болтол хийгээгүй байна. Эвслийг бүрдүүлэгч хоёр нам энэ талаар ямар байр суурьтай байгаа талаар УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга, МҮАН-ын төлөөлөл, эрхэм гишүүн Н.Батцэрэгээс тодрууллаа.
-МАХН, МҮАН хамтарсан мэдэгдэл гаргана гэж өмнө нь мэдэгдэж байсан. МАХН Засгийн газраас гарах талаар эвслийн бүлгээр хэлэлцсэн үү. МАХН, МҮАН ямар байр суурьтай байгаа вэ?
-Үүнийг эвслийн бүлэг дээр нэг ярьсан. МҮАН-ын хувьд МАХН Засгийн газраас гарах нь зохимжгүй гэдгээ илэрхийлсэн. МАХН-ын хувьд нарийн бичгийн дарга нар нь өдөр бүр хуралдаж улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа юм билээ. Улс төрийн нөхцөл хаашаа эргэхээс шалтгаалж засгаас гарах эсэхээ шийдэх талаар ярьж байгаа.
Д.ОЮУН