Тєрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, ардын хөгжимчдийн анхдугаар уралдаан энэ сарын 14-нд эхлэх гэж байна. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Дуурь бүжгийн эрдмийн театр, Хөгжим бүжгийн коллеж хамтран зохион байгуулж уг уралдаанд 54 дуучин, 36 хөгжимчин оролцох бөгөөд тэргүүн байрт шалгарсан хөгжимчин, дуучин тус бүр 5000 ам.доллараар шагнуулах юм. Хөгжимчид морин хуур, ятга, лимбэ, хуучир, ёочин, шанз зэмсгээр ур чадвараа харуулах бол дуучид сопрано, мицце сопрано, тенор, баритон, басс хоолойн төрөлд өрсөлдөх нь ээ. Оролцогчдын насны хязгаарыг дуучдын хувьд 30, хөгжимчдөд 35 хүртэлх байхаар тогтоосон байна.
Г.ДАША