Харин алтны экспорт буурсан байна. Монгол Улс энэ онд 2,3 тонн алт экспортлосон бол өнгөрсөн онд 3,2 тонн алт экспортлож байсан юм. Гэхдээ алтны олборлолт ялимгүй өссөн бөгөөд өнгөрсөн онд 5,4 тонн алт олборлосон бол энэ онд 5,5 тонн алт олборлоод байна.
Мөн энэ жил зэсийн экспорт бууржээ. Энэ жилийн эхний 11 сард 544 мянган тонн зэс экспортод гаргасан бол өнгөрсөн онд 524 мянган тонныг гаргасан байна.
Төмрийн хүдрийн экспорт болон олборлолт өсжээ. Энэ жил таван сая 743 мянган тонн төмрийн хүдэр экспортлосон бол өнгөрсөн онд таван сая 085 мянган тонныг гаргаж байжээ. Өнгөрсөн жил таван сая 485 мянган тонн төмрийн хүдэр олборлож байсан бол энэ жил долоон сая 162 мянган тонныг олборлоод байна гэж Үндэсний статистикийн хорооны макро эдийн засгийн статистикийн газрын орлогч дарга Н.Эрдэнэсан news.mn-д мэдээллээ.