Г.Уянга Түрээслэгчдийн холбоог удирдана

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Г.Уянга Түрээслэгчдийн холбоог удирдана

“Хүчит шонхор” захын түрээслэгчдийн төлөөлөл,  УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтран сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд Түрээслэгчдийн холбоог байгуулахаар болсон бөгөөд УИХ-ын гишүүн Г.Уянга холбоог тэргүүлэн ажиллахаар болжээ.

Өнгөрсөн долоо хоногт “Хүчит шонхор” захын түрээслэгчид захын удирдлагуудын дарамт шахалт их, түрээс өндөр байдгийг эсэргүүцэж  жагсч,  өлсгөлөн зарлаж байсан юм. Түрээслэгчид УИХ-ын гишүүн Г.Уянгад хандаж, холбоо байгуулан эрх зүйн зохицуулалт хийх хүсэлт гаргасан байна.  УИХ-ын гишүүн Г.Уянга “Тус захын түрээслэгчдийн түрээс өндөр, ажлын байрны дарамт их байдаг юм байна. “Хүчит шонхор” захын лангууны түрээс 220-400 мянган төгрөг. Гэтэл худалдагчаас өөр хүн түрээсийн лангуунд ажиллах, хамтран ажиллах тохиолдолд 90 мянган төгрөг нэмж авах гэх мэтийн дарамт учруулдаг. Энэ мэтээр олон дарамт шахалт түрээслэгчдэд ирдэг юм байна. Тиймээс Түрээслэгчдийн холбоо байгуулж, эрхзүйн талаас нь зохицулалт хийж өгөх шаардлагатай байгаа юм” гэлээ. Түрээслэгчдийн эрхийг хамгаалах, хууль эрхзүйн зохицуулалтыг хийхийн тулд хууль санаачлах, хамтран ажиллах болсноо мөн тэрээр дуулгасан юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж