Пинкийн фэнүүддээ барьсан сюрпьриз

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Пинкийн фэнүүддээ барьсан сюрпьриз

Дуучин Пинк өчигдөр Лондоны O2 Arena театрт болсон “Capital FM Jingle Bell Ball” тоглолтод оролцжээ. Тоглолтын үеэр өдгөө 33 настай нэрт дуучныг шүтэн бишрэгчид нь халуун алга ташилт, дуу хөөрөөр дүүрэн хүлээн авсан байна. Пинк энэхүү тоглолтын үеэр хар өнгийн этгээд өмсгөлөөр гангарч үзэгчдийн дээгүүр агаарт хөөрөн дуулсан  нь түүний фэнүүдэд ихээр таалагдсан бололтой.

Түүнчлэн тэрээр тоглолтын үеэр фэнүүдтэйгээ гар барин тэврэлдэж халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байлаа. Тоглолтод Пинкээс гадна дуучин Шерил Коул болон хөгжмийн ертөнцийн дур булаам бүсгүйчүүд мөн оролцжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж