Анх Пакистаны эрх баригчид “Аль-Каидагийн” өндөр тушаалтанг устгасан гэж мэдээлэхдээ нэрийг нь хэлээгүй. Эх сурвалжийн мэдээгээр мягмар гаригийн өглөө Абу Заид (Abu Zaid)-ын орогнож буй газарт агаараас цохилт өгөн устгасан байна.
Үүний өмнөх хээрийн дарга Абу Яхья аль-Либийг (Abu Yahya al-Libi) өнгөрсөн зургадугаар сард нисгэгчгүй онгоцноос устгасны дараа Абу Заид алан хядах байгууллагын нөлөө бүхий лидерийн нэг болсон. Ливийн “арслан”-гийн залгамжлагч гэх тэрээр “Аль-Каидагийн” хоёр дахь хүн гэгдэж байгаа бөгөөд Пакистан байгууллагын ажиллагааг зохицуулахаас гадна гадаадын орнуудын салбартай холбоо барьдаг.
АНУ нисгэгчгүй онгоцыг “Аль-Каида”-тай тэмцэхэд ашиглаж байгааг ч Пакистан ч Афган ч шүүмжилдэг. Нисгэгчгүй цохилтод энгийн хүмүүс өртөх нь их байдаг гэж шүүмжлэгчид үздэг аж.