Гэр орондоо хараал зүхэл бүү хэл

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Гэр орондоо хараал зүхэл бүү хэл

Судалгаанаас харахад  гэр бүлийн  гишүүд доорх үгсийг сонсох, хэлэх дургүй байдаг  аж.
Хараал зүхэл
Аав, ээж, удам судрыг муучилсан үг
Царай зүс, гадаад байдлаар доромжилсон үгсийг тэд нэрлэжээ.
Анхны хүүхэд, дараа дараагийн хүүхэд төрж, бойжиж гэр бүл өнөр өтгөн болох явцад харилцаа өргөжиж харилцан нөлөөлөл нь ихэсдэг жамтай. Гурван хүүхэдтэй гэр бүлд  26, дөрвөн хүүхэдтэй гэр бүлд 57 харилцаа үүсдэг байна. Энэ харилцааг тухайн гэр бүлийн харилцаанд төдийгүй, их гэр бүлийн хүрээнд оруулан овог, эцэг хүүхэд, ач зээ гэх үеүдээр үзвэл 150-аад харилцаа үүсэх жишээтэй. Эдгээр өргөн хүрээтэй, олон талтай, харилцааны дотроос юуны өмнө ёс төртэй, ураг барилдсан өрх гэрийн гишүүдийн хоорондох харилцааг анхаарах ёстой. Гэр бүлийн хэний хооронд харилцаа сайн, муу байх нь тухайн гэр бүлийн тогтвортой, салж сарнихгүй байх явдалтай холбоотойг та бид мэднэ. Гэхдээ “хүн хэлэхээс наашгүй” гэдэг.
Нийгмийн хаpилцааны өөрчлөлтийг даган гэр бүлийн харилцаанд өөрчлөлтүүд гарсаар байгаа, гарах ч ёстой учир юуны өмнө гэр бyлийн гишүүн та бүхэнд анхаарч мэдвэл зохилтой харилцааны асуудлаар танилцуулах нь зүйтэй гэж үзэж эхний зөвлөгөөг бичлээ.
Эр хүн дуугүй байвал….
Хэрэв эмэгтэй хүний хэлсэн үгийг зөвөөр ухаарч ойлгох нь эр хүнд төвөгтэй байдаг бол эр хүний дуугүй дүнсгэр байдлыг учрыг үнэн зөвөөр олох нь эмэгтэй хүнд бас хэцүү.
Эр хүн ярианыхаа дундуур дуугаа хураах явдал байдаг. Тийм биз. Ийм дуугүй байх үед нь эр хүний үнэн санааг ойлгох бол хэцүү. Эр хүний дуугаа хураасан үед эмэгтэй танд “Энэ намайг үзэн ядаж байна, намайг хаях гэж байна” гэх зэргээр бодогдож болох юм.
Нөхөртэйгээ ярилцах хүсэлгүй байх тэрхэн тохиолдолд эмэгтэй өөрөө дуугүй болох явдал бас байна.
Эр хүн яагаад  дуугаа хураадаг юм бол?
Эр хүн гүн бодолд дарагдах юм уу тодорхой шийдвэр гаргах, асуултанд хариу эрэх,  сэтгэл үймэрсэн үед биеэ барих, хүнд байдлаас гарахын тулд дуугаа хураадаг.
Эмэгтэй хүн яах гэж их  ярьдаг юм бол?
Энэ нь заримдаа эр хүн дуугаа хурааснаас ч шалтгаалдаг. Эмэгтэй нь ямар нэгэн зүйл дуулгах юм уу, хүлээж авах,  чухам юу хэлэх гээд байгаагаа тайлбарлахын хичээдэг.  Эмэгтэй хүн сэтгэлдээ хадгалж явсан зүйлээ илчилж ярингуутаа эр хүнд улам бүр дотносохыг хичээнэ.
“Дэмий яриа өдөх нь дэмий”
Эр хүн дуугаа хураахад харин эмэгтэй нь түүнд асуулт тавьж эхэлдэг. Жишээлбэл: “Ямар нэг юм болоо юу?” гэж эхнэр асуухад нөхөр нь “үгүй” гэж хариулна. Гэвч энэ нэг л биш байна гэж эхнэр нь бодоод “Ямар нэгэн юм чамайг зовоож байх шиг байна. Яасан бэ?” гэж дахиад асууна. Нөхөр нь “Яагаа ч үгүй, зүгээр” гэж хариулна. Тэгэхлээр эхнэр  нь “Юу зүгээр гэж, тийм юм байж таарахгүй. Юу болсон юм бэ?” нөхөр нь “Юу ч болоогүй, байдгаараа л байж байна, намайг таван байлгаад өгөөч”, нөхөр нь “Чи надтай ерөөсөө зүгээр ярьж чадахгүй, дандаа намайг зовоож байх юм аа”.
“Юу болоо вэ?” гэсэн асуултанд нөхөр нь “Яагаа ч үгүй, зүгээр” гэж хариулж байгаагийн утга “Надад тохиолдсон бэрхшээлтэй асуудлыг би өөрөө шийдвэрлэнэ. Тусламж хэрэггүй баярлалаа” гэсэн санаагаар илэрч байна.
Харин эхнэр  нь “Санаа бодлоо тэр бүр чамд дэлгэхийг хүсэхгүй, чамд итгэхгүй гэж байна.” гэж ойлгодог. Олонхи эмэгтэй дотнын хүнээ зэмлэх болон зөвлөгөө өгөх арга хэлбэрээ буруу сонгосноос эцэст нь  хэрүүл, маргаан үүсдэг  тал бий.
Анхааралтай сонсож сур Эмэгтэй хүний хайр дурлалын хэрэгцээг хангах хамгийн шилдэг арга бол харилцаж сурах явдал юм. Үүнд, эр хүний гол зорилго бол гутрахгүй, бухимдахгүй, анхааралтай сонсож сурах нь чухал. Эмэгтэйнхээ санаа бодлыг ойлгох гэж хичээх хэрэгтэй.
“Та хань нөхрөөсөө ямар үг их сонсохыг хүсдэг вэ?”
40 хувь нь “Чамд хайртай”
25 хувь нь “Чамайгаа хэзээ ч хуурч мэхлэхгүй”
20 хувь нь “Ухаантай хүн шүү”
15 хувь нь “Миний нөхөр /хань/ ховор шүү” гэж хариулж байна.
Эрэгтэй хүний сэтгэлийг өөрчлөх сайн арга байна уу?
Ялихгүй юманд гутрах, хөөрч баярлах хэрэггүй гэж эмэгтэй хүнийг ятгах нь буруу. Эрэгтэй хүний зан төрхийг өөрчлөх гэж хүсэх нь эмэгтэй хүний буруу. Эдгээрийн аль аль нь сөрөг үр дагавар авчирч мэднэ.
Эмэгтэйн гаргадаг алдаа
·    Эмэгтэй хүн эр хүнийг ёс зүй хэм хэмжээнд байдаг гэдэгт нь итгэдэггүй гэж эрэгтэй нь бодох болсон,

·    Сөрөг байдлаа сэтгэлийн хөөрлөө ил гарган түүнийг хянаж, зан аашийг өөрчлөх гэж оролдох,

·    Эр хүний гэр орныхоо төлөө хөөуөлдөж явдаг зүтгэлийг нь үнэлж үздэггүй, юмыг дутуу дулимаг хйидэг гэж сэтгэл дундуур байдаг.

·    Эр хүнийг хөдөлгөөн, зан авирыг засч залруулах, хүүхэд шиг захирахыг хичээнэ,

·    Сэтгэл дундуур явдгаа илэн далангүй илэрхийлдэг зэрэг алдааг өөрсдийнхөө харилцаанд гардаг зөрчлүүдтэй харьцуулж үзээрэй.
 
Эрэгтэйн алдаа
·    Та эмэгтэйнхээ хэлэх үгийг сонсдоггүй, хэрвээ сонссон ч хайхрамжгүй ханддаг
·    Эмэгтэйн хэлснийг сонсонгуутаа таг дуугүй гараад явчихдаг.
·    Эр хүнээс хайр энхрийлэл, зөөлөн сэтгэл хүсч байдгийг төдийлөн ойлгодоггүй аж.

Гэр бүл судлаач доктор, профессор Т.Намжил
Гоолингоо.мн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж