“Samsung” компани Galaxy Note II гэх таблет ба смартфоныхоо хибридын хялбарчилсан хувилбарыг гаргаж магадгүй гэнэ. Түүнээс төхөөрөмжийн 5,5-дюймын дисплейд бичиж зурж болдог сенсорын үзгийг хасах бололтой гэж эх сурвалж SamMobile сайтад өгүүлсэн байна.
Өнгөрөгч аравдугаар сард уг компани Европын зах зээлд зориулсан Galaxy S III Android-смартфоны хялбар хувилбарыг танилцуулсан юм. Сенсорын үзэгнээс татгалзахаас гадна Galaxy Note II шинэ хувилбарт Super AMOLED-дэлгэцийг арай хямд хувилбараар сольж магадгүй гэнэ.
Энэ жилийн есдүгээр сард Galaxy Note II-г худалдаж эхлэн хоёр сарын дотор таван сая төхөөрөмж зарсан гэж Samsung зарлажээ. Тус компанийнхан шинэ хялбар загвараас гадна смартфоны дараагийн шинэ тэргүүлэх загвар Galaxy S дээр ажиллаж байгаа бөгөөд ирэх жилийн дөрөвдүгээр сард олон нийтэд танилцуулах бололтой.