Хилари Дафф иогоор хичээллэдэг

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Хилари Дафф иогоор хичээллэдэг

Америкийн нэрт дуучин, чадварлаг дуучдын нэг Хилари Дафф ээж болоод хэдэн сарыг нүүрийг үзэж байгаа ч уран бүтээлийнхээ ажилд эргэн орохоор аль хэдийнэ бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ.

Тэрээр ээж болсноосоо хойш жин ихээр нэмснээс болж сүүлийн үед иогоор хичээллэх болсон байна. Хилари өнгөрсөн бямба гаригт иогоор хичээллэх дасгал сургуулилтдаа явахаар нөхөр Майк Комри болон хүү Лукатай хамт Беверли Хилзэд явж байгаа нь ийнхү папараццид өртжээ.

Хиларигийн хүү Лука одоогоор найман сартай бөгөөд хүүгээ төрүүлснээс хойш тэрээр эрүүл хооллолт, дасгал сургуулилтаар эрчимтэй хичээллэж байгаа гэнэ. Түүнчлэн Хилари иогоор хичээллэх нь жингээ хасахаас гадна сэтгэл санаагаа тайвшруулж, өөрийгөө хянахад хамгийн сайн арга хэмээн үздэг аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж