Хамба Д.Нацагдорж: Нар манддагаараа мандана

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Хамба Д.Нацагдорж: Нар манддагаараа мандана

Арванхоёрдугаар сарын 21-нд нар, сар мандахгүй түнэр харанхуй нөмөрч, дэлхий сөнөнө гэсэн аман яриа олны дунд тархаж, газар авч буй. Харин үүнд Мамба дацан хийдийн хамба лам Д.Нацагдорж тэргүүтэй шашны төлөөлөгчид хариу тайлбар хийлээ. Хамба лам Д.Нацагдорж хэлэхдээ “Бурхны шашин, зурхайн онолын үүднээс авч үзэхэд арванхоёрдугаар сарын 21-нд гариг ертөнц эвдрэх зүйл тохиолдохгүй, харин озоны давхарга нимгэрэх талтай. Нар манддагаараа мандаж, сар гардгаараа гарна. Цаг агаарын аюултай үзэгдэл ч болохгүй. Тиймээс Монголын ард түмэн амар жимэр байж болно” гэлээ. Тэд энэ талаар өнөөдөр 11.00 цагт “Монгол ньюс” төвд хэвлэлийн хурал хийн мэдээлэл хүргэсэн.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж