Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөө”-нд болж өндөрлөлөө. Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Ц.Содномдорж, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Их богд” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Эрдэнэхүү найм даван түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээ, “Хөтөлийн цемент шохой” компанийн бөх, улсын өсөх идэр начин Б.Гончигдамба үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээ, “ДЦС-4” компаний бөх, улсын арслан П.Бүрэнтөгс, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Газар холдинг” компанийн бөх, аймгийн арслан Л.Цэрэнтогтох нар шалгаран үлдлээ.
Гэрэл зургийг www.undesniibukh.mn сайтаас ашиглав.
Т.МАША