Н.Энхбаяр II эмнэлэгт байна

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр II эмнэлэгт байна

МАХН-ын дарга Н.Энхбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж,  эрх бүхий албан тушаалтантай бүлэглэн “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хууль бусаар хувьчилсан хэрэгт буруутган, Улсын дээд шүүхээс энэ сарын 7-нд буюу өнгөрсөн баасан гаригт 2.6 жилийн ял оноосон.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Шүүх хурал болох хүртэл Нэгдсэн 2-р эмнэлэгт эмчлүүлж байсан /Тэрбээр Цагдан хорих 461-ийн хорих ангид хоригдож байгаад 2012 оны 08 сарын 20-ноос биеийн байдал муудсан гэх шалтгаанаар тус эмнэлэгт хүргэгдсэн/ юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-аас өмнө нь Н.Энхбаярын ялыг Дээд шүүхээс эцэслээгүй тул цагдан хорих анги руу шилжүүлэх боломжгүй гэж байсан. Харин өнгөрсөн баасан гаригт Н.Энхбаярт Дээд шүүхээс ял оноосон тул түүнийг хорих анги руу шилжүүлэх эсэхийг ШШГЕГ-ын албан тушаалтнаас тодруулахад “Улсын дээд шүүхээс Н.Энхбаярт ялын тогтоолыг гардуулаагүй байгаа. Мөн манайд ч Улсын дээд шүүхээс ял оноосон тухай албан бичиг одоогоор ирүүлээгүй байна. Албан бичиг ирүүлж, Н.Энхбаярт ялын тогтоол гардуулсны дараа түүнийг цагдан хорих анги руу шилжүүлнэ” гэв.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж