Чавесаас дахин хорт хавдар илрэв

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Чавесаас дахин хорт хавдар илрэв

Венесуэлийн ерөнхийлөгч өнгөрсөн бямба гаригт Кубад ээлжит шинжилгээ хийлгэсэн тухай Associated Press мэдээлэв. Шинжилгээгээр түүний биед хорт хавдрын шинэ эс бий болсныг тогтоожээ. Тэрээр ням гаригт Кубад очиж хагалгаанд орох аж.

Уго Чавес. Фото AFP

   
Уго Чавес анх 2009 онд Кубад эмчилгээ хийлгэн өвчин нь ноцтой байгаа талаар мэдээлж байсан. Дараа нь Чавес хорт хавдраа авахуулж, мэс заслын дараа хэд хэдэн удаа химийн курс эмчилгээ хийлгэн тэрээр аюулт өвчнөөс хагацсан гэж хэлсэн юм.

Энэ жилийн эхээр түүнд дахин хорт хавдар илэрсэн учир Кубад хоёр дахь удаагаа эмчилгээнд оржээ. Дараа нь өнгөрсөн долдугаар сард уг өвчнөө дийлж чадлаа гэж мэдэгдсэн. Эрүүл мэндийн байдал нь ээдрээтэй байсан ч тэрээр өнгөрсөн аравдугаар сарын 7-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулж чадсан. Хэдийгээр тэрээр 55 хувийн санал авсан ч энэ харьцангуй чамлалттай, өвчинтэйгээ тэмцэж цаг гарздаагүй бол илүү их санал авах байсан гэж тэрээр хэлж байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж