![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2010/6/4664875bea2a1a99/77ea980fe9a58fe7big.jpg)
Улаанбаатар хотын найман дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлага тодорхой хэмжээгээр буурсан гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Нийслэлийн найман дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлага өнгөрсөн долоо хоногоос 4,3 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 3,3 хувиар тус тус бурсан үзүүлэлттэй байгаа аж. Мөн 21 аймгийн шинжилгээгээр респиратор-синцитиаль вирус, коронавирус, томуу вирус, хүний бокавирусийн идэвхжилт нь өндөр байгаа гэсэн дүн гарчээ. Дашрамд дурьдахад энэ жил томуугийн дэгдэлт дэлхий даяар өндөр байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлэг гаргаад байгаа билээ.
Б.СҮХ