“Төгөлдөр” сангийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын гэргий, хатагтай Х.Отгонтуяа өнгөрсөн бямба гаригт “UB Palace”-д дэлхийн од “MLTR”-ын тоглолтыг үзсэн юм. “Төгөлдөр” сангаараа дамжуулан Монголын урлагийн төлөө чамгүй олон төслийг хэрэгжүүлж буй хатагтай Х.Отгонтуяа, дэлхийн одыг дэргэдээс нь мэдрэх боломжийг алдахыг хүсээгүй бололтой. 1990-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан гайхалтай хамтлагийн тоглолтыг тэрээр найзынхаа хамт урилгын суудалд тухлан үзэж сонирхсон юм.
А.ЗУЛ