ДАШТ дээр аллага хийгдэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

ДАШТ дээр аллага хийгдэж магадгүй

Дэлхийн аваргын тоглолт явагдах Кейптауны төв цэнгэлдэх. Гэрэл зургийг ©AP

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад 2010 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-ний хооронд явагдах Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр аллага үйлдэхээр бэлтгэж байсан тухай “Аль-Каида” бүлэглэлийн нэгэн дайчин ярьжээ. Иракт тавдугаар сарын эхээр баривчлагдсан Саудын иргэн Абдулла Азам Салех аль-Катани (Abdullah Azam Saleh al-Qahtani) энэ тухай ярьсан гэж BBC News мэдээлэв.
“Аль-Каида” сүлжээтэй холбоотой гэж сэжиглэгдсэн эрэгтэйн ярьснаар Голланд ба Данийн шигшээ багийн эсрэг довтолгоог тэр хийх ёстой байсан гэнэ. Их зөнч Мухаммедыг шоглон зурсаных нь төлөөх өшөөг лалын дайчид өшөөгөө авах ёстой байсан гэнэ. Үүнийг ярихдаа  аль-Катани террорист сүлжээний лидерүүд нэгдсэн төлөвлөгөөг батлаагүй. Түүнийг Айман аль-Завахири батлах ёстой гэдгийг онцолжээ.
Тэр нөхрийн яриагаар террористууд автомашин дэлбэлэхээс гадна галт зэвсгээр буудах ёстой байлаа. Дээрх хоёр орны хөл бөмбөгийн багийнханд халдах боломжгүй бол тэд хөгжөөн дэмжигчдийнх нь эсрэг аллагаа хийх ёстой байсан аж.
Иракийн тусгай албаныхан аллагын төлөвлөөний тайлбар бичгийг олсоны дараа Абдулла Азам Салех аль-Катанийг баривчилсан юм. Энэ жилийн дөрөвдүгээр сард устгагдсан “Аль-Каидагийн” лидерүүдийн орогнож байсан газраас тэр эд мөрийн баримтыг гэдэг.
Зураач  Курт Вестергаардын шог зураг анх 2005 онд Данийн Jyllands-Posten сонинд хэвлэгдэн гарч мусульманчуудын дургүйцлийг төрүүлсэн юм. Шог зургаас гадна Голландын улстөрч Гиирт Вильдерс хэдэн жилийн өмнө Коран судрыг “фашист ном” гэж нэрлэн бас л лалынханы эсэргүүцлийг гаргаж байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж