Женни Ривера онгоцны ослоор амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

Женни Ривера онгоцны ослоор амиа алджээ

Мексикийн албаны эх сурвалжуудын мэдээлснээр тус улсын дуучин Женни Риверагийн сууж явсан жижиг оврын онгоц осолдож нэрт дуучин амиа алджээ. Мексикийн албаны хүмүүсийн мэдээлснээр онгоцонд хоёр нисгэгч болоод дуучин Женни нарын зургаан хүн явж байсан аж . Уг нислэгийн баг Мексикийн Нуэво-Леон мужийн Монтеррей хотоос ням гаригийн өглөө ниссэн ч удалгүй холбоо тасарсан байна.

Мексикийн харилцаа холбоо, тээвэрлэлтийн сайд Жерардо Руйз Еспарза онгоц Нуэво-Леон мужийн  хойд хэсэгт осолдсон байсныг өчигдөр орон нутгийн цагаар өдрийн 3:15 минутад олсон хэмээн мэдэгдсэн байна. Түүний мэдээлснээр Женни бямба гаригийн орой Мехико хотод болсон нэгэн тоглолтод оролцоод буцаж явж байсан аж.

Женни 1969 онд Калифорнид төрсөн ч Мексик аав ээж түүнийг Мексик-Америкийн дуучин гэдгээр нь олон нийт сайн мэддэг. Тэрээр нийт 43 цомог гаргаж сонсогчдын хүртээл болгож, 2002 онд “Latin Grammy Award”-ийн “Шилдэг цомог” шагналыг хүртэж байсан. Түүүнчлэн өнгөрсөн арвадугаар сард тэрээр Мексикийн хамгийн шилдэг 25 эмэгтэйн нэгээр шалгарч байжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж