&#34Бөртэ чоно&#34-ын эздийг &#34Үзэгтэй тамирчид&#34 тодруулна

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

&#34Бөртэ чоно&#34-ын эздийг &#34Үзэгтэй тамирчид&#34 тодруулна

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ Чоно” ёслолын ажиллагаа энэ сарын 20-нд болохоор товлогдож, оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, багт нэр дэвшигчид тодорлоо. Оны шилдгүүдийг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо (MSPU)-ны гишүүн, спортоор дагнан бичдэг сэтгүүлчид тодруулдаг уламжлалтай. Үүний дагуу Монгол Улс түүхэндээ анх удаа нэгэн олимпийн наадмаас таван медаль хүртсэн, ДАШТ-үүд ар араасаа жагссан, медалийн ургац арвинтай 2012 оны шилдгүүдийг “Үзэгтэй тамирчид” нэрлэнэ. Ингээд “Бөртэ чоно”-ын төлөө нэр дэвшигчдийг танилцуулъя.

ТАМИРЧИН:

  • Аэробик гимнастикийн баг. Степ аэробикийн төрлөөр “Софи-2012” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн
  • Соронзонболдын Батцэцэг (чөлөөт бөх). “Лондон-2012” зуны олимпийн наадмын хүрэл медальт
  • Сэрээтэрийн Бат-Эрдэнэ (уулын спорт). Дэлхийн ноён оргил Гималайн Эверестэд авирсан, Европ тивийн ноён оргил 5642 метрт гарсан
  • Нянтайн Баяраа (буудлага). Азийн АШТ-ий хүрэл медальт, “Лондон-2012” зуны олимпийн наадамд эрхээ биелүүлж оролцсон
  • Лувсандоржийн Баярсайхан (уулын спорт). Дэлхийн ноён оргил Гималайн Эверестэд авирсан, олон улсын уулчдын багийг удирдан Ама Даблам оргилд авирсан
  • Төмөрхуягийн Болортуул (бокс). Азийн аварга цол хүртсэн
  • Пүрэвийн Бүрэнтөгс (үндэсний бөх). Улсын баяр наадамд түрүүлсэн
  • Эрдэнэбатын Бэхбаяр (чөлөөт бөх). Залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн
  • Ганбаатарын Ганжаргал (даам). Азийн аварга цол хүртсэн
  • Жанцангийн Гантөгс (байт харваа). Улсын дээд амжилтыг шинэчилж, “Лондон-2012” зуны олимпийн наадамд эрхээ биелүүлж оролцсон
  • Рэнцэндоржийн Гантөгс (сонирхогчдын сүмо). “Хонгконг-2012” ДАШТ-ий 85 кг-ын жинд алтан медаль хүртсэн
  • Баярсайханы Гүндаваа (шатар). Олон улсын их мастер цолны болзол хангаж, чансаагаа 2530-д хүргэсэн
  • Эрхэмбаярын Даваачимэг (чөлөөт бөх). Залуучуудын ДАШТ-ээс алт, оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль зүүсэн
  • Батсайханы Дөлгөөн (усанд сэлэлт). Улсын дээд амжилтыг шинэчилж, усанд сэлэлтийн төрлөөр ОУХМ цолны болзлыг анх удаа хангасан
  • Бямбасүрэнгийн Жавзмаа (пара байт харваа). “Лондон-2012” паралимпийн наадмын хувийн харваанд шагналт IV байр эзэлсэн
  • Пүрэвжаргалын Лхамдэгд (жүдо). Азийн АШТ-ий алт, “Их дуулга” тэмцээний хүрэл медальт
  • Эрдэнэцогтын Мандахнаран-Батдэлгэрийн Нандинцэцэг (даам). Дэлхийн оюуны спортын наадмын хүрэл медальт
  • Санжаасүрэнгийн Мияарагчаа (жүдо). “Мастерс” тэмцээний аварга, “Их дуулга” болон Азийн АШТ-ий хүрэл медальт, нэгдүгээр сарын шилдэг тамирчин
  • Батхуягийн Мөнгөнтуул (шатар). Дэлхийн шатрын олимпиадад ширээндээ дөрөвдүгээр байр эзэлж, дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гранпри тэмцээнд шагналт байрт шалгарсан
  • Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (жүдо). “Лондон-2012” зуны олимпийн наадмын шагналт, Азийн АШТ-ий мөнгө, “Их дуулга” тэмцээний хүрэл медальт
  • Тунгалагийн Мөнхтуяа (чөлөөт бөх). “Страткона-2012” ДАШТ-ий хүрэл, Иван Ярыгиний гранпри тэмцээний хүрэл медальт
  • Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ (бокс). “Лондон-2012” зуны олимпийн наадмын хүрэл медальт
  • Ганхуягийн Нандинзаяа (буудлага). Оюутны ДАШТ-ий хошой алтан медальт
  • Ганхуягийн Наранбат (сонирхогчдын сүмо). “Хонгконг-2012” ДАШТ-ий +115 кг-ын жинд алт, багийн барилдаанд хүрэл медаль хүртсэн
  • Мөнхбаатарын Нямжаргал (даам). Азийн АШТ-ээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн
  • Сайнжаргалын Ням-Очир (жүдо). “Лондон-2012” зуны олимпийн наадмын хүрэл, “Их дуулга” тэмцээний алт, хүрэл, Гранпри тэмцээний мөнгөн медальт, хоёрдугаар сарын шилдэг тамирчин
  • Доржсүрэнгийн Сумьяа (жүдо). Азийн АШТ-ий хүрэл, Гранпри тэмцээний алтан медальт, самбо бөхийн дэлхийн аварга цол хүртсэн
  • Есөнтөмөрийн Төгстөмөр (шатар). Өсвөр үеийнхний Азийн АШТ-ий гурван алтан медальтНямбаярын Төгсцогт (бокс). “Лондон-2012” зуны олимпийн наадам, олимпийн эрхийн тэмцээний мөнгөн медальт, дөрөвдүгээр сарын шилдэг тамирчин
  • Найдангийн Түвшинбаяр (жүдо). “Лондон-2012” зуны олимпийн наадмын мөнгөн медальт, “Их дуулга” тэмцээний аварга
  • Бишиндээгийн Урантунгалаг (байт харваа). Улсын дээд амжилтыг шинэчилж, “Лондон-2012” зуны олимпийн наадмын есдүгээр байрт шалгарсан
  • Мөнхбатын Уранцэцэг (жүдо). “Лондон-2012” зуны олимпийн наадмын шагналт, Азийн АШТ-ий алт, “Их дуулга” тэмцээний хүрэл медальт
  • Эрдэнэсоёлын Уянга (бокс). Азийн аварга цол хүртсэн
  • Хашбаатарын Цагаанбаатар (жүдо). “Мастерс” тэмцээний мөнгө, “Их дуулга” тэмцээний хошой хүрэл, Гранпри тэмцээний мөнгөн медальт
  • Цэрэнгийн Цогзолмаа (уулын спорт). Дэлхийн ноён оргил Гималайн Эверестэд авирсан

БАГ:

  • Волейболын эмэгтэйчүүдийн оюутны шигшээ баг. Азийн оюутны АШТ-ий мөнгөн медальт
  • Элсний сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг. Хай-Ян-2012 Азийн элсний спортын наадмын хүрэл медальт, зургадугаар сарын шилдгээр шалгарсан
  • Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн оюутны шигшээ баг. Азийн оюутны АШТ-ий хүрэл медальт
  • “Эрчим” хөлбөмбөгийн клуб. “Нийслэл лиг”, Монголын хөлбөмбөгийн холбооны цомын болон Супер цомын аварга, Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC President’s Cup” тэмцээнд оролцсон

ДАСГАЛЖУУЛАГЧ:

  • Сангидоржийн Адилбиш (буудлага)
  • Цэрэндоржийн Амаржаргал (бокс)
  • Цогтын Бадамхатан (байт харваа)
  • Одвогийн Балжинням (жүдо)
  • Довдонгийн Батнасан (хөлбөмбөг)
  • Шаравын Бат-Орших (жүдо)
  • Чимэддоржийн Бат-Эрдэнэ (даам)
  • Дашзэвэгийн Ганзориг (бокс)
  • Аабатын Гантулга (бокс)
  • Зэвэгийн Дүвчин (чөлөөт бөх)
  • Галбадрахын Ерөөлбат (аэробик гимнастик)
  • Чүлтэмсүрэнгийн Раднаабазар (чөлөөт бөх)
  • Шинэнгийн Сэдбазар (сагсан бөмбөг)
  • Арслангийн Цэдэнсодном (чөлөөт бөх)
  • Цэдэвийн Мягмарсүрэн (сонирхогчдын сүмо)
  • Лхамрагчаагийн Энхбаатар (бокс)
  • Хишигбатын Эрдэнэт-Од (жүдо)
Д.НАНЖИД
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж