
Жагсагчдын бут ниргэгдсэн лагерийн ойролцоох сүмийн дэргэд буун дуу гарч байна. Сүмийн ойролцоо цэргийнхэн байрлал эзлэсэн байгааг гэрч нар хэлэв. Нийтдээ 2000 орчим хүн орогнож байгаа сүмийг хүчнийхэн дайрч магадгүй байна.
Сүмд, Засгийн газрын цэрэгтэй мөргөлдөх үеэр амь үрэгдсэн есөн жагсагчийн цогцос байгаа тухай мэдээлсэн байлаа. Засгийн газрын мэдээнд дурьдагдсан зургаан хүний хамт амь үрэгдсэн жагсагчдын тоо 15 хүн болж байна. Гэвч эрх баригчид үүнийг батлаагүй байгаа.
Өөрсдийгөө “улаан цамцтанууд” гэж нэрлэсэн экс ерөнхий сайд Таксин Чинаватын талынхан Бангкокийн ажил хэрэгч төвөөс гарч явах шаардлагыг хүлээн аваагүй учир тэдний эсрэг цэргийн ажиллагааг энэ сарын 19-нд тэд эрх баригчид эхлүүлжээ. Хүч түрэмгийлэх ажиллагааны явцад жагсагчдыг хөөн тарааж, тэдний лидерүүд ньцагдаагийнханд бууж өгсөн байна.
Бангкокийн хийд дацангийн ойролцоох дүүргүүдэд байдал хурцатмал хэвээр байна. Хотод хөл хорионы дэглэм тогтоожээ. Сөрөг хүчний лагерийг эзлэн тэднийг хөөсний дараа “улаан цамцтанууд” хотын томоохон худалдааны төвийг оролцуулсан хэдэн арван байр, байшинг шатаалаа.