
Малайз улсын иргэн Су Го Шин, Тэ ю Лин, Вон Жан Лун нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Монгол Улсад хуурамч төлбөрийн картыг оруулж ирж өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 12 хүртэл хуурамч төлбөрийн картаар нийт 133 орчим сая төгрөгийн барааг хуурч мэхлэх аргаар худалдан авсан, мөн зарим нэгэнд нь худалдаа үйлчилгээний төвүүдийг зааж өгч, дагуулж яван, замчилж, хуурч мэхлэн авсан бараа бүтээгдэхүүнийг нь хадгалсан зэргээр гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэж буруутгаж байгаа юм.
Д.ЖАРГАЛ