Хойт Солонгосыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Хойт Солонгосыг буруутгав

Өмнөд Солонгосын “Чхонан” гэх корвет онгоцны сүйрлийг мөрдөн байцаасан олон улсын комисс ажлынхаа тайланг гаргажээ. Reuters агентлаг тавдугаар сарын 20-нд мэдээлснээр болсон хэргийн буруутан нь БНАСАУ гэж  эргэлтгүйгээр тогтоогдсон хэмээн  комисс үзсэн байна.
АНУ, Австрали, Их Британи, Шведын мэргэжилтнүүдээс бүрэлдсэн комиссийн тайланд мөрдөн байцаалтын явцад олдсон баримт нь “Чхонан” хөлөг онгоцыг Хойд Солонгосын шумдаг онгоцноос торпедаар харвасаныг баталж байна гэжээ. “Өөр үнэн гэхээр тайлбар байхгүй” гэж баримтад онцолжээ.
Сөүл өөрийн хөлөг онгоцны мөхөлд Хойд Солонгос буруутайг баталсан баримттай болсон гэх мэдээлэл өмнө нь хэвлэл мэдээллээр тарсан байлаа.Тухайлбал, Хойд Солонгос энэ хэрэгт холбоотой гэдэг нь торпедын сэнсний үлдэгдэл дээр тэдний стилиэр дарагдсан серийн дугаар гэрчлэгдэж байгаа гэжээ.  Комиссийн дүгнэлтэд ч онгоцны сүйрсэн газраас олдсон хэсгүүд нь Хойд Солонгост үйлдвэрлэсэн торпедын үлдэгдэл гэж өгүүлсэн байна.
Мөн комиссийн тогтоосноор “Чхонан”-ыг сүйрэхээс өмнө Хойд Солонгосын  Шар тэнгисийн боомтоос Хойд Солонгосын цэргийн хөлөг онгоц жижиг шумбагч нарын хамт гарч явсан байжээ. Тэр шумбадаг онгоцнуудын нэг нь “Чхонан”-д халдсан бололтой гэж мэргэжилтнүүд үзэв. Үүнээс гадна бусад улсын шумбаг онгоцнууд хөлөг онгоц живсэн бүсэд байсангүй.
Комиссийн дүгнэлтийн талаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак Австралийн ерөнхий сайд Кевин Раддтай утсаар ярихдаа Хойд Солонгосын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авна гэсэн байна. Өмнө хэлэгдэж байснаар  Сөүл, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах саналыг тавих ажээ.
Хойд Солонгос өөрийн ээлжинд комиссийн дүгнэлтийг худал гэж нэрлээд өөрсдийн оролцоог тэнд үгүйсгэж байгаа. Хэрэв Өмнөд Солонгос Пхеньяны эсрэг хориг арга хэмжээ авахуулахаар зүтгэх юм бол “бүрэн хэмжээний дайн” хийнэ гэж Хойд Солонгосын эрх мэдэлтнүүд сануулсан тухай “Йонхап” агентлаг дамжуулжээ.
Өмнөд Солонгосын корвет “Чхонан” онгоц шалтгаан нь тодорхойгүй дэлбэрэлтийн улмаас гуравдугаар сарын 26-нд живсэн юм. Уг онгоцонд 104 усан цэрэг байснаас 46 нь тэр сүйрлээр амь алдсан билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж