
Чуулганы гол зорилго нь хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялган ангилан багасгадаг, байгаль орчинд хамгийн ээлтэй ажил үйлчилгээ явуулдаг хоёрдогч түүхий эд цуглуулагч болон хөдөлмөр эрхэлэгчдийг нэг дор урин, хот хээрийн хогийн савны шинэчлэлийн талаар тэдний санал бодлыг сонсон, тэдний нийгэмшүүлэх, эрүүл ахуй, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд оршиж байна. Тус чуулган Нийслэл, орон нутгийн хог хаягдал, Хогийн савний өнөөгийн байдал, хот хээрийн хогийн савны байршил, загвар, Хогийн сав ба иргэдийн зан үйл, хогийн савны ач холбогдол ба хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах нь, Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн орчин гэсэн таван хэсгээс бүрдэж, холбогдох сэдвийн дор илтгэл, танилцуулга, асуулт хариулт, хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ. Чуулганд Нийслэлийн захирагчийн ажлын алба, Соёл,спорт, аялал жуучлалын яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, 10 тэтгэлэгт оюутан, Монголын хог хаягдлын менежментийн холбоо, Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний холбоо, Мянганы сорилтын сан зэрэг байгууллагаас холбогдох албаны хүмүүс илтгэл тавих бөгөөд ССАЖЯ болон “АПУ” ХХК ерөнхий зохион байгуулагчаар ажиллах юм байна.