
Монгол оронд ардчиллын анхны цуглаан болсон 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны түүхт өдрийг жил бүр Ардчиллын баяр болгон тэмдэглэдэг. Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн Баярын хурал, Чингисийн одон гардуулах ёслол маргааш 14.00 цагаас Төрийн ордонд болж, ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд илтгэл тавих ажээ.