Сибирьт энэ сард илүү хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.09-нд нийтлэгдсэн

Сибирьт энэ сард илүү хүйтэрнэ

Оросын төв болог өмнөд нутаг, Алс Дорнодод энэ сард өмнөх жилүүдийнхээс дулаахан байх бол Оросын баруун хойд хэсэг, Сибирьт ердийнхөөс илүү хүйтэн байна гэж Оросын цаг уурын албанаас мэдээлжээ.

"Сарын дундаж хэм нь ихэнх нутгаар  олон жилийн дундаж орчимд байна" гэж цаг уурын мэдээнд өгүүлжээ. Харин Кавказад олон жилийн дунджаас их тунадас орох бололтой. Оросын Азийн хэсэгт ердийн хэмжээнд хүйтэн байх боловч Сибирь, Эрхүү зэрэг мужуудад олон жилийн дундажаас 1-2 хэмээр илүү хүйтрэх төлөвтэй байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж