Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /ФИЛА/-ны Шүүгчдийн зөвлөлийн ээлжит хуралдаан саяхан болж, зарим шүүгчдийн зэрэглэлд өөрчлөлт оруулсны дотор манай шүүгч Л.Нямчулуунд олон улсын гуравдугаар зэрэглэлийн шүүгчийн зэрэг олгожээ.
Л.Нямчулуун нь 1987 оноос чөлөөт бөхийн спортоор ОУХМ Н.Ганбаатарын удирдлага дор “Тулгат” клубт хичээллэж эхэлсэн бөгөөд 1988 онд өсвөрийн УАШТ, 1989 онд Пионер сурагчдын спартакиад, 1991 онд залуучуудын УАШТ-нд тус тус түрүүлж байжээ. Тэрбээр 2010 оноос шүүгчээр ажиллах болж, 2011 онд улсын шүүгчийн зэрэг хүртэж байжээ. 2012 оны долоодугаар сард Испани улсын Мадрид хотод болсон ”Grand Prix of Spain” олон улсын тэмцээний үеэр зохих шалгалт өгч, олон улсын III зэрэглэлийн шүүгчийн болзол хангасан байна.
Т.МАША