Цаг уурын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын бага хурал дээр нэлээдгүй их маргалдсаны эцэст түүнд оролцогсод Хүлэмжийн хийн хаягдлыг багасгаж, тогтворжуулах зорилгоор Киотогийн протоколын хугацааг 2020 он хүртэл сунгахаар шийдлээ. Энэ тухай санаачлагыг Дохагийн бага хурлын дарга Абдулла бин Хамад аль Аттия бие даан гаргаж, санал хураалгажээ. Асуудал хэлэлцэж байхад Орос зэрэг зарим орны төлөөлөгчид Киотогийн протоколын зарим заалтыг өөрчлөхийн төлөө байснаас хэлэлцээ хэсэг хугацаанд мухардалд орсон байна.
Европын холбооны Цаг уурын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн комиссар Конни Хедегор энэ бага хурлын шийдвэрийг хүрээлэн буй орчны хамаалалтад хийгдсэн чухал алхам гэж дүгнэж байна. Гэхдээ хатагтайн хэлснээр хүлэмжийн хийн агаар мандал дахь хаягдлыг багасгахад тавьсан зорилгоо биелүүлэх ажил үлдээд байгаа гэнэ.
Бага хуралд оролцогсод 2020 оноос хойш цаг уурыг хамгаалах шинэ гэрээ байгуулахын төлөө саналаа илэрхийлжээ. Энэ талаарх хэлэлцээ 2015 он гэхэд бэлэн болсон байх ёстой гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ хөгжиж буй орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх шинэ журам сая батлагдсан бөгөөд 2020 оноос энэ ажилд жил бүр 100 тэрбум ам.доллар зарцуулж байхаар шийдээд байна.