Дулааны шугамын хоолойноос цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.09-нд нийтлэгдсэн

Дулааны шугамын хоолойноос цогцос олджээ

Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр гал түймрийн зөрчлийн нэг дуудлага иржээ. Харин өчигдөр НОБЕГ-т нийт 12 дуудлага ирсний тав нь гал түймрийн, долоо нь галын зөрчлийн дуудлага байсан аж.

Өчигдөр тус газарт Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо буюу ТЭЦ-3-ийн оройлцоох дулааны шугамын хоолойноос эрэгтэй хүний цогцос олдсон дуудлага ирж, Онцгой байдлын аврагчид цогцсыг гарган, дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна. Хан-Уул дүүргийн цагдаагийнхан цогцсыг танихаар ажиллаж эхэлжээ.  Хүйтний улиралд хөлдөх, унаж бэртэн амь насаа алдах тохиолдол нэг бус удаа гарч байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг НОБЕГ-аас анхааруулж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж