Хятадад мөргөлдөөн гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.09-нд нийтлэгдсэн

Хятадад мөргөлдөөн гарчээ

Хулгайн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан хүнтэй цагдаа, хүчнийхнийг зэрлэг хандлаа хэмээн үзсэн Хятадын 10 мянга орчим иргэн жагсаал хийжээ. Хууль хяналтынхны эсрэг хийсэн тэдний тэмцэл баасан гаригийн орой эхэлсэн байна.  

Гуанси-Чуаны автономийн районы Дунсин хотноо хэдэн мянган жагсагчид цагдаагийнханд эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ үеэр 100 орчим хүн бэртэж гэмтсэн тухай /Нас барсан хүмүүсийн тухай мэдээлэл одоогоор тодорхойгүй байна/ Франс Пресс агентлаг хүний эрхийн төлөө тэмцэгчдийн эх сурвалжийн мэдээнд  тулгуурлан дамжуулаад байна.

Хонгконгийн Information Centre for Human Rights and Democracy гэх хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагын мэдээлснээр цагдаагийн болон гаалийн албаны хориод машин шатаж, 100 орчим  хүн бэртэж, гэмтсэн бололтой.

Бэлтгэсэн  Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж