![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/12/ecd1e0019c92d591/48b47310068e00eebig.jpg)
Өнгөрсөн жил гурван жингийн ангиллаар тэмцээнийг зохион байгуулж, 50 орчим тамирчин оролцож байсан бол хоёр дахь тэмцээнд “Алдар”, “Хилчин”, “Хүч” спорт хороо, “Ажнай”, “Ганьт”, “Замчин”, ”$Гачуурт-Олимп” клуб, ”Тэмүүжин”, “Хөх чоно”, “Харгант-Цамхаг”, “Шонхор” клуб, “Аварга”, МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургууль, ҮБТДС, ”Ирээдүй” цогцолбор сургууль, 73 дугаар сургууль, Дархан-Уул аймгийн “Мега-Старс”, Орхон аймгийн “Хангарьд” клуб зэрэг нийт 19 байгууллага, спорт хороо, клубын 152 бөх дөрвөн жинд өрсөлджээ. Тэмцээнд 20 шүүгч оролцож, олимпийн зэрэглэлийн шүүгч, доктор Б.Төмөрбаатар ерөнхий шүүгчээр ажилласан байна.
Тэмцээнд байр эзэлсэн тамирчдыг насанд хүрэгчдийн УАШТ-ний жишгээр буюу алтан медаль авсан бөхийг 600 мянга, мөнгөн медаль авсан бөхийг 400 мянга, хүрэл авсан бөхчүүдийг 200 мянган төгрөгөөр тус тус урамшуулжээ. Сонирхуулахад, тэмцээний 55 кг-ийн жинд түрүүлсэн ”Гачуурт-Олимп” клубын бөх, спортын мастер С.Батболд, 60 кг-ийн жинд түрүүлсэн “Хилчин” спорты хорооны бөх, олон улсын хэмжээний мастер Э.Ням-очир болон 66 кг-ийн жинд түрүүлсэн “Алдар” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран, 74 кг-ийн жинд түрүүлсэн “Хүч” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж нарын хооронд тус бүр 500 мянган төгрөгийн бооцоотой халз барилдаан явуулахад Э.Ням-очир, Д.Гомбодорж нар ялалт байгуулжээ.
Олон улсын хэмжээний мастер Н.Ганбаатар агсны ар гэрийнхэн тэмцээний үеэр “Өсөх ирээдүйтэй залуу бөх”-ийн шагнал олгож байхаар шийдвэрлэж, анхны шагналыг “Олимп” клубын тамирчин Б.Номинд хүртээж, өргөмжлөл, сая төгрөг гардууллаа. Тэрчлэн тэмцээний ивээн тэтгэгчдээс энэ онд залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн “Сүлд” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаярыг таван зуун мянган төгрөгөөр урамшуулав. Тэмцээний шилдэг шүүгчийн шагналыг олон улсын шүүгч Х.Чойжилжав, шилдэг дасгалжуулагчийн шагналыг “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга нарт олгосон байна.
Түүнчлэн “Женко” клубээс олон улсын хэмжээний мастер, шилдэг дасгалжуулагч Н.Ганбаатар агсны ар гэрт гэрийн иж бүрэн тавилга бэлэг болгон өгснөө танилцуулж, мөнгөн тэтгэмж олголоо. “Тулгат” клубээс тус клубыг үүсгэн байгуулагч олон улсын хэмжээний мастер Н.Ганбаатарын ар гэрт дурсгалын зүйл, тэмцээний медалийн цомог гардуулж, ахмад дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Х.Намшир, олон улсын шүүгч Б.Дашням нарыг мөнгөн шагналаар урамшуулсан юм.
1. Содномдашийн Батболд /”Гачуурт-Олимп” клуб/
2. ЖБаярхүү / Дархан-Уул аймаг, ”Мега-Старс” клуб/
3. Болдмаагийн Бат-Эрдэнэ /”Тэмүүжин” клуб/
3. Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хороо/
60 кг
1. Энхсайханы Ням-очир /”Хилчин” спорт хороо/
2. Батболдын Номин /”Гачуурт-Олимп” клуб/
3. Болдбаатарын Гомбодорж /”Тэмүүжин” клуб/
3. Нармандахын Лхамгармаа /”Алдар” спорт хороо/
66 кг
1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо/
2. Цэрэндагвын Цогтбаяр /”Гантьт” клуб/
3. Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо/
3. Гантулгын Идэрхүү /”Олимп” клуб/
74 кг
1. Доржваанчигийн Гомбодорж /”Хүч” спорт хороо/
2. Дугарсүрэнгийн Лхагвадорж /”Олимп” клуб/
3. Батчулууны Анхбаяр /“Харгант-Цамхаг” клуб/
3. Баатарын Нямбаяр /”Ирээдүй” цогцолбор сургууль/