Италийн ерөнхий сайд огцорно гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.09-нд нийтлэгдсэн

Италийн ерөнхий сайд огцорно гэжээ

Энэ долоо хоногт “Эрх чөлөөний ард түмэн” гэх парламентын томоохон нам сайд нарын танхимд итгэл үзүүлэх санал хураалтад оролцохоос татгалзсан юм. Үүгээр тэд өнөөгийн Засгийн газрыг дэмжихгүй байгаагаа мэдэгдсэн юм.

Марио Монти. Фото: AFP/ Jacques Demarthon

Италийн ерөнхий сайд Марио Монти тус орны ерөнхийлөгч Жоржо Наполитанотай уулзахдаа парламентын олонхийн итгэлийг алдсан учраас огцрох болно гэдгээ мэдэгдсэн гэж ерөнхийлөгчийн  Квириналийн ордноос мэдэгджээ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдэлд, “Монти улс төрийн хүчнүүд төсвийн төлөө хэрхэн санал өгөх асуудалд анхаарал хандуулж байгаа. Үүний дараа тэр танхимтайгаа зөвлөлдөж, огцрох албан ёсны шийдвэрээ гаргах байх. Улс төрийн байдал, хямрал зөвхөн Италид ч биш Европын хувьд ноцтой үр дагавар авчирна гэж Монти үзэж байгаа юм” хэмээжээ.

Энэ долоо хоногт  “Эрх чөлөөний ард түмэн” гэх парламентын нам сайд нарын танхимд итгэл үзүүлэх санал хураалтад оролцохоос татгалзсан юм. Үүгээр тэд одоогийн Засгийн газрыг дэмжих дэмжлэгээ таслан зогсоолоо гэж ойлгож болох юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж