БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар З.Болдбаатарыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.09-нд нийтлэгдсэн

БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар З.Болдбаатарыг томиллоо

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Чойжамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Бямба гаригт буюу өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар уг томилгоог хэлэлцэж, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Чойжамцыг чөлөөлөлөн, З.Болдбаатарыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Я.Чойжамц нь 2012 оны долдугаар сараас эхлэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан бол шинээр томилогдсон доктор, профессор, Бригадын генерал З.Болдбаатар нь Батлан хамгаалах их сургуулийн захирлаар ажиллаж байжээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж