СХД-ийн Засаг даргаар Р.Дагвыг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2012.12.09-нд нийтлэгдсэн

СХД-ийн Засаг даргаар Р.Дагвыг сонгожээ

Сонгинохайрхан дүүргийн ИТХ анхдугаар хуралдаан өнгөрсөн баасан гаригт болжээ.
Хурлаас тус дүүргийн ИТХ-ын даргаар Х.Нямбаатар, дүүргийн Засаг даргаар Р.Дагвыг тус тус сонгосон байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Орон нутгийн сонгууль болсон ч сонгогчдын ирц хүрээгүй тул нийслэлийн зарим дүүрэгт дахин санал авсан байгаа. Дахин санал хураалтаар Сонгинохайрхан дүүрэгт АН 17, МАН 17, МАХН хоёр суудал авчээ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж