Монголд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 40 хүн бий

Хуучирсан мэдээ: 2012.12.09-нд нийтлэгдсэн

Монголд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 40 хүн бий

Олон улсын санхүүгийн зөвлөх компани “Wealth-X proudly”-гаас дэлхийн баячуудын “World Ultra Wealth Report” чансааг шинэчлэн гаргажээ. Энэхүү чансаа нь 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө, машин, онгоц, хадгаламж, цуглуулган дахь урлагийн бүтээл, компанийг үнэлэн гаргадаг аж. Төв Азид хамгийн олон баян иргэнтэй улсаар Казахстан шалгарчээ.

Казахстанд 30 саяас дээш хөрөнгөтэй 140 хүн байдаг бөгөөд тэдний нийт хөрөнгө 20 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ өнгөрсөн жилээс Казахстаны баячуудын тоо 9.7 хувь, нийт хөрөнгө 20 хувиар буураад байгаа нь энэ гэнэ. Хоёрдугаар байрт 12 тэрбум ам.долларын хөр өнгөтэй 80 саятантай Узбекистан, гуравдугаар байрт хэт баян 60 иргэнтэй Азербайжан улс оржээ. Тэдний нийт хөрөнгө есөн тэрбум ам.доллар аж. Харин дөрөвдүгээр байрыг Монгол Улс эзэлжээ. “World Ultra Wealth Report” чансаанд бичсэнээр манай оронд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 40 хүн байгаа аж.

Энэхүү 40 баяны нийт хөрөнгө зургаан тэрбум ам.доллараар үнэлэгджээ. “Дэлхийд томд тооцогдох хэд хэдэн орд газар Монголд нээгдсэнээр Төв Азид маш их мөнгө орж ирэх болсон. Хятад руу нүүрс гаргах болсноор экспортын хэмжээ эрс нэмэгдсэн. Оюутолгойн төсөл тус улсын эдийн засагт ихээхэн нөлөөлж байна. Байгалийн баялгаа ашиглаж эхлэхээр энэ орон улам олон баячуудтай болно” гэж дурджээ.

Х.АНАНД
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж