Чехийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Чехийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр БНЧУ-ын “OXZ” холдингийн орлогч захирал Ярослав Влахыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд Ярослав Влах “Хоёр сарын өмнө Та манай улсын нийслэлд айлчилсандаа сэтгэл хангалуун байгаа гэдэгт найдаж байна. Тэр үеэр яригдсан асуудлууд ажил хэрэг болж, үр дүнгээ өгч байгаа гэдэгт ч мөн адил.
Хэдийгээр танай нийслэлд анх ирж байгаа ч гэлээ би өөрийнхөө хэмжээнд багагүй мэдээлэл цуглуулсан” гэсэн бол хотын дарга, “манай хоёр ард түмэн эртний анд нөхдийн харилцаатай. Чех мэргэжилтнүүд урд нь манайд ирж бүтээн байгуулалтын олон ажилд гар бие оролцож байсан гэдэг утгаар бид сайн мэдэх бөгөөд хамтран ажиллахдаа хэзээд таатай байх болно” гэдгээ илэрхийлсэн юм. “OXZ” холдинг нь өөрийн улсынхаа хойд хэсгийн Бохем, Мурав зэрэг мужид төсөл хэрэгжүүлдэг аж.
Хотын мээр бизнесийн төлөөлөгчдийг энэ сарын 28-нд нийслэлээс зохион байгуулах доноруудын  чуулганд оролцож, манайхаас санал болгох төслүүдийн талаар болон бусад чиглэлээр илүү мэдээлэл авахыг хүслээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж