
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан энэ сарын 19-21-нд Улаанбаатар хотноо болно. Тэгвэл, хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, зөвшөөрчээ. Харин оролцогчдын бүрэлдэхүүнийг тус комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва батлах ажээ.
У.БОЛОР