Өнөөдөр “Sigur Ros” пост рок үдэшлэгтэй

Хуучирсан мэдээ: 2012.12.08-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Sigur Ros” пост рок үдэшлэгтэй

“Fers” function house-д өнөөдөр Исландын алдарт пост рок хамтлаг "Sigur Ros"-ын "Sigur Ros Valtari Монголд" өдөрлөг болно. "Sigur Ros" хамтлаг энэ жил "Valtari" цомгоо гаргасан бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Америк, Их Британи, Исланд зэрэг орны кино найруулагчдад адил хэмжээтэй төсөв өгч, "Valtari"-ийн хүрээнд кино, бичлэг хийхийг хүссэн юм. Өнгөрсөн сарын 20 хүртэл үргэлжилсэн энэ төслийн үр дүнд нийт 17 богино хэмжээний кино, бичлэг, клипийг бүтээжээ. Ингээд “Sigur Rós” хамтлагийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр дэлхийн өнцөг булан бүрт дээрх нэгэн зэрэг болох юм. Бүр Антарктидад хүртэл болно. Бид ч бас дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна.

Өдөрлөгийн үеэр амьд хөгжмийн тоглолт, пост рок үдэшлэгийг үзэгчдэд зориулах ажээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж