Урлаг судлаачид энэхүү дуурийн хөгжмийн талаар маш зоригтой алхам хийсэн гайхамшигтай хөгжимтэй гэдэг. Монголын гэлтгүй гадаадын урлаг судлаачид “Ламбугайн нулимс” дуурийг үзээд биширдэг. Иймээс ч Монголын анхны дэлхийн хэмжээний мэргэжлийн төвшинд бичигдсэн дуурь ч гэдэг билээ.
Өнөөдөр дуурийн театрын тайзнаа тоглох “Ламбугайн нулимс”-т Лодон лам баритон А.Сайнбаяр, залуу бүсгүй Цэрэнлхамд сопрано Ө.Уянга, Цэрэнлхамын эхэд меццо-сопрано Р.Доржхорлоо, Намнанд тенор Б.Дамдинсүрэн, ноёнд баритон Ч.Чинзориг, хатанд меццо- сопрано М.Дариймаа, ноёны агьд басс-Б.Алтанхуяг, хэлхээ нөхдөд тенор Ч.Түмэндэмбэрэл, Лхагвасүрэн нар тус тус тоглоно. Худалдаачид, банди нар, захын иргэд, зүүдний бүжигт найрал дуучид, балетын жүжигчид оролцон, симфони найрал хөгжим хөгжимдөнө.