Филиппинд амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна

Хуучирсан мэдээ: 2012.12.08-нд нийтлэгдсэн

Филиппинд амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна

Филиппинд дэгдсэн хүчтэй хар салхины улмаас амиа алдагсдын тоо өчигдрийн байдлаар 600-д хүрээд байгаа тухай тус улсын албаны эх сурвалжууд мэдээлжээ. Сураггүй бологсдыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, эрлийн баг лаг шавар, унасан мод, нурсан барилгын нуранги дороос хохирогчдын цогцсыг гаргаж буй ажээ. Хар салхины гамшигт хамгийн ихээр өртсөн Нью-Батаанд хөрсний нуралт их байгаа тул аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа гэнэ. Ор сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд сайн дурынхан идэвхтэй оролцож буй ажээ.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тус улсын газар тариалангийн салбар хамгийн их хохирол амсч, үр тариа, жимснээс л гэхэд 500 сая ам.долларын алдагдал амсаад байгаа юм байна. Хохирлын нийт дүн одоогоор тодорхойгүй байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Филиппиний нутгийн хойд хэсгээр ширүүн салхи салхиж, цаг агаар тааламжгүй байгаа талаар албаныхан мэдэгджээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж