“Gangnam style” дуугаараа дэлхийн хэмжээний од болсон Өмнөд Солонгосын реппэр PSY хэдэн жилийн өмнө эх оронд нь болж байсан анти-америк хөдөлгөөний үйл ажиллагаанд нэгдэж байжээ. Гэтэл саяхан тэрбээр БНСУ болон Иракт америкчуудыг дэмжсэн хэд хэдэн арга хэмжээнд оролцсоны дараа мэдэгдэл хийж, анти-америк үзэлтнүүдээс уучлалт гуйсан байна.
Түүний дээрх мэдэгдлийн дараа PSY удахгүй Вашингтонд болох Зул сарын баярын тоглолтод оролцох тухай мөн эх сурвалжууд мэдээлжээ. Тус тоглолтод АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гэр бүлийн хамт хүрэлцэн ирэх гэнэ. Гэтэл энэ нь Өмнөд Солонгос дахь анти-америк үзэлтнүүдийн дургүйцлийг хүргэж буй, тэр ч байтугай реппэр PSY-ын гадаадад оролцох тоглолт, арга хэмжээний талаарх мэдээллийг БНСУ-д нууцлах болсон тухай гадны хэвлэлүүд мэдээлж байна.
Э.АНХТУЯА