335 кг мах хилээр оруулахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.08-нд нийтлэгдсэн

335 кг мах хилээр оруулахыг завджээ

Өвлийн улирал эхэлж, хүйтний эрч чангарснаас хойш Буриад улсын хилээр хүнсний бүтээгдэхүүний урсгал нэмэгдсэн тухай тус улсын “Дейли” сонинд мэдээлжээ. Хил залгаа монголчууд хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авч, мал эмнэлэг, эрүүл ахуйн дагалдах бичиг баримтгүйгээр хилээр гаргахыг завдах тохиолдол ихэссэн тухай тус сонинд мэдээлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн сард Монгол руу 335 кг /10-аад боодол/ мах, сүүн бүтээгдэхүүнийг хууль бусаар гаргах гэж байсныг Буриадын гаалийн байцаагчид илрүүлэн, хураажээ. Байцаагчид зөрчлийн талаар дөч гаруй протокол үйлдэж, нийт 37,6 мянган рублийн торгууль ногдуулсан тухай Буриадын “Россельхонадзор” хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж