Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуягийнх бүл нэмжээ. Түүний гэргий Х.Сэлэнгэ амаржиж, охин төрүүлсэн тухай Н.Алтанхуяг сайд twitter хуудсандаа бичсэн байна. Тэрбээр өчигдөр “Алтанхуягийнх гэдэг айл бүл нэмж, охинтой боллоо. Монголын үрс маш олон болтугай” хэмээн бичжээ.
Найман хүүхэдтэй өнөр өтгөн айлын хүү Н.Алтанхуяг ийнхүү долоо дахь үрийнхээ зулайг үнэрлэж буй ажээ.
Т.МАША