Дамаскийн нисэх буудлыг эзэлж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.08-нд нийтлэгдсэн

Дамаскийн нисэх буудлыг эзэлж байна

Сири дэх босогчдын армийн төлөөлөгчдийн мэдэгдсэнээр босогчид Дамаск хотын олон улсын нисэх буудлыг эзлэн авах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэнэ. Босогчид Дамаскийн нисэх буудлыг босогчдын тэмцлээс зугтсан Сирийн Засгийн газрын цэргийн хүчнийхэн ихээр байж болох онцгой бүс хэмээн үзэж байгаа аж. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан Сирийн Засгийн газар сүүлийн хоёр долоо хоног Дамаскт  цэргийн хүчийг төвлөрүүлсэн ч босогчид хотын нисэх буудлын ойролцоох гол гол үйлдвэрүүд оршдог Гума дүүргийг эзлээд байгаа юм.

Түүнчлэн энэхүү ширүүн мөргөлдөөний улмаас  Сирийн Засгийн газар олон улсын нисэх буудлыг сүүлийн хоёр долоо хоног хаагаад байгаа юм байна. Олон улсын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Сири дэх Засгийн газрын цэргүүд болоод босогчдын хоорондын тэмцэл улам ширүүсч байгаа талаар онцолж байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр өчигдрийн байдлаар Дамаск хотын нисэх буудал Засгийн газрын цэргүүд болоод босогчдын хоорондын тэмцэл ид үргэлжилж байгаа халуун цэг болоод байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж