
Сануулахад, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өчигдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэж, Н.Энхбаяр, Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, биечлэн эдлэх ялыг Н.Энхбаярт 2.6 жил, Ж.Мягмаржаргалд нэг жил байхаар тогтоож, харин Д.Чулуунбаатарт оногдуулсан хоёр жил нэг сарын ял хорих болон Д.Дуламсүрэнг өршөөн хэлтрүүлснийг тус тус хэвээр үлдээсэн билээ.
У.БОЛОР