
Дарвуулт завийг тээвэрлэхийн тулд боомт хотоос нийслэл хүртэл тусгайлан төмөр зам тавьжээ. Мөн бунхны хананы зарим хэсгийг нураасан аж. Түүгээр нь дарвуулт завийг дотогш оруулжээ. Их удирдагч Ким Чен Ир нас барсны нэг жилийн ойн хүрээнд Умард Солонгосын засаг захиргаа ийм шийдвэр гаргасан юм.
Хойд Солонгосын тэргүүн агсан Ким Чен Ир өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 17-ны өдөр зүрхний шигдээс өвчний улмаас таалал төгссөн билээ. Солонгосын шинэ тэргүүнээр түүний хүү Ким Чен Ун тодорсон юм.