Засгийн газар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.08-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдаж байна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Гэрээ дуусгавар болгох, талбай буцаан авах тухай, Аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, УИХ-ын тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанд оролцсон дүнгийн тухай, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үлдэгдлийн хуваарилалтын тухай, ЗГХЭГ-ын даргын гадаад томилолтын тухай, Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийн тухай зэрэг асуудлыг танилцуулахаар төлөвлөжээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж