Улаанбаатарт 20-22 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.12.08-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 20-22 хэм хүйтэн байна

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын хойд болон төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын сав газраар 23-28 градус, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говиор 3-8 градус, баруун зүгийн нутаг болон Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 20-22 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 30 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж