Арктикийн хязгаарын цасан бүрхүүл ба далайн мөсний талбайн хэмжээ, тундрын бүсийн өвс ургамлын тархалт зэргийн дээд үзүүлэлтүүдийн талаар АНУ-ын Далай тэнгис ба агаар мандлын албанаас (NOAA) гаргасан илтгэлд өгүүлжээ.
Энэ жилийн дээд үзүүлэлтүүд нь Арктикийн хязгаар дахиад өмнөх төрхөндөө эргэн орохгүй гэдгийг харуулж байна гэж тэд мэдэгджээ. “Цас, мөсний талбай дээд зэргээр багассан гэдэг нь гэрэл ойлгох цагаан талбай нь буурч, хар талбай ихсэж байна гэсэн үг. Ингэснээр Арктикийн хязгаарын дулааныг шингээх чадвар ихэсч байна гэсэн үг. Энэ Арктикийн цас мөсний хайлалтыг хурдасгана” гэж илтгэлийн редактор Мартин Жеффрис (Martin Jeffries) өгүүлэв.
Илтгэлд тэмдэглэснээр Арктикийн цасан бүрхүүлийн талбай зургадугаар сард, Евроазийн цасан бүрхүүлийн талбай тавдугаар сард тус тус хамгийн бага төвшинтэй байжээ.
1979 оноос хойш явуулж байгаа хиймэл дагуулын ажиглалтын түүхэнд энэ жилийн Арктик мөс хамгийн бага байжээ. Долдугаар сар Гренландын гадаргын 79 хувьд мөс, цасны хайлалт нь бүртгэгджээ.
Уг бэлтгэлийг бүтээхэд дэлхийн 15 орны 140 эрдэмтэн оролцжээ. 2003-2010 онд тундрын ургамал ихээр тархах болсон. Туйлын цагаан үнэг эх газрын шар үнэгтэй өрсөлдөж чадахгүй мөхөхөд хүрээд байна.
Далай судлаачид мөсгүй районы далайн хэм нэмэгдэж буйг, цаг уурчид байгалийн онцгой тохиолдлууд ихээр гарах болсныг тэмдэглэж байна.