![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/11/8ba790048ac8e728/c6fbccc52f4ad197big.gif)
Урамшууллыг тодруулбал, бодын ширэнд 15 мянга, богийн ширэнд 5000 төгрөг олгох юм байна.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд өмнөх Засгийн газрын үед гаргасан ноосны урамшуулал үр дүнгээ өгсөн эсэхийг лавлаж байлаа. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамныхны тайлбараар 2011 онд 32 мянган малчин ноосны урамшууллаа авсан бол 103478 малчин өнөө жил ноосны урамшуулал авчээ. Ноосны урамшуулал эзэддээ хүрэхгүй байна гэх гомдлын тухайд гол төлөв тухайн бүтээгдэхүүн нь чанар, стандартад нийцээгүй, баримт бичгээ бүрдүүлээгүйгээс болж ноосны урамшууллаа авч чадаагүй тохиолдлууд бий аж.
Г.ДАРЬ