Д.Нацагдоржийн номын сан ажлаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Д.Нацагдоржийн номын сан ажлаа танилцууллаа

Номын санг ихэнх хүмүүс ном уншдаг, ном гэрээр авдаг, ихэвчлэн оюутнууд үйлчлүүлдэг газар гэж ойлгодог. Номын сан ийм л үйлчилгээ үзүүлдэг газар байсан болохоор хүмүүс ингэж ойлгох нь ч аргагүй. Тэгвэл орчин үед нийтийн номын сан гэдэг нь ном уншуулдаг, ном гэрээр олгодог багахан хүрээнээс давж иргэдийн хэрэгцээт бүхий л мэдээллээ авах, түүнийгээ ажил, амьдралдаа зөв зохистой хэрэглэх мэдлэгийг авах газар болжээ. Дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхахын тулд Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан 2010 онд “Шинэ Улаанбаатарын мэдээлллийн төв” болох зорилттой ажиллаж байна. Өнөөдөр тус номын сан “Ажлаа танилцуулах өдөр” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд нийслэлийн захиргааны байгууллагуудын вэбсайтуудыг иргэдэд танилцуулах, тэдгээр байгууллагуудаас гаргасан иргэдэд хэрэгцээтэй журам, тогтоол, шийдвэрүүдийг мэдээллийн самбараар сурталчлах, нийслэлийн хөдөлмөрийн газар, СБД-ийн нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтарч дүүргийн иргэд, оюутан залууст зориулан хөдөлмөр эрхэлэлт, ажлын байрны талаар мэдээлэл хийж ажилд бүртгэх, номын сангийн вэбсайт болон интернэтийн Twitter, Facebook гээд төлбөргүй үйлчилгээнүүдийг ашиглаж мэдээлэл өгөхөөс гадна онлайн лавлагааны үйлчилгээ үзүүлж байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж