Орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүргийн МАН-ынхан олонх болж Засаг даргаа сонгох эрхтэй болсон билээ. Харин одоо тус дүүрэгт Засаг даргын төлөөх тулаан ид өрнөж байгаа аж. Шинэ Засаг даргаар томилогдох хүсэлтэй хоёр эрхмийн нэр дуулдаж эхэллээ. УИХ-ын гишүүн асан Д.Очирбат энэ удаа дахин Чингэлтэй дүүргийн Засаг даргын суудлыг горилж байгаа аж. Тэрээр УИХ-ын гишүүн байхдаа дүүргийн санхүүжилтэд төсөвлөсөн гудамжны видео камерыг аавынхаа гэрт суурилуулж албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаж байв. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа томоохон аж ахуйн нэгж компаниудад газар олгосон гэсэн хэл амыг ч дагуулж байсан аж. Харин дараагийн Засаг даргын суудалд горилогч бол хуучин Засаг даргаар ажиллаж байсан Д.Ганболд. Хотын дарга Э.Бат-Үүл түүнд хариуцлага тооцож албан тушаалаас нь огцруулсан боловч Д.Ганболд дарга ямар ч үнээр хамаагүй энэ суудалд санаархаж эхэлсэн байна. Түүнийг УИХ-ын М.Энхболдын хүн гэдэг аж. Хотын дарга Э.Бат-Үүл өмнө батламжлаагүй хүнээ дахин эргүүлж шинэ Засаг даргаар томилоно гэдэг юу л бол доо.
А.АНУ